Хонгор найз Марал чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе ^_^

Анд найз чамдаа алаг хорвоод мэндэлсэн энэ л онцгой өдрийн мэндийг хүргэж, аав ээжид тань аз жаргал, эрүүл энх, алдхан биенд чинь уужим сэтгэл, холч ухааныг хүсээд.... алхам бүртээ баяр хөөр, аз жаргалыг мэдэрч, алдаа бүрээсээ ухаарал, уучлалыг тосож, амьдралдаа эзэн нь байж, амьд ертөнцөд цор ганц бүтээл болж , өөрийн өнгөөр гэрэлтэж явахыг хүсэн ерөөе.

Хайртай шүү. Төрсөн өдрийн мэнд хүргэе.  たんじょうび、おめでとう

Дамбогийнхоон гэж...

 

Миний насан туршийн андууд... Та нартаа хайртай шүү

Энхрий хайрт бүсгүйчүүддээ Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе!

Энхрий хонгор бүсгүй чамдаа мянга мянган сарнай бэлэглэе

Энгүүн даруу эхнэр чамдаа өвөр дүүрэн үнсэлт бэлэглэе

Элбэрэлт сайхан ээж таньдаа  энэхэн хорвоог бүхлээр нь бэлэглэе

Энэ хорвоод бүсгүй гэх эрхэм алдрыг хүртсэн хүн бүрт аз жаргал эрүүл энхийг хүсье.

                                            Энэ хорвоогийн бүх эхчүүд, эмэгтэйчүүддээ Олон Улсын

                                            эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.

Twilight saga: Breaking dawn trailer

Hurdan neeltee hgeesei. Uneheer got kino shuu.

 

Та бүхэнд өөрийнхөө бичсэн эссэнүүдээс хүргэж байна.

Амжилтанд хүрэхэд харилцааны соёл

 хэрхэн нөлөөлөх вэ?

    Амжилтанд хүрэхэд харилцааны соёл хэрхэн нөлөөлөх вэ? Хүн амьдрал дээр байр сууриа олж амжилтанд хүрэхийн тулд харилцааны соёл нэн чухал юм. Хүн хүнтэйгээ харилцаж байж нийгэмдээ хөлөө олно.

    Хүн гэдэг оюун ухаант амьтан өөрийн оюуны чадамжаараа ажилд орж, харилцааны чадамжаараа тушаал дэвшдэг. Тэгэхээр харилцааны чадамжгүй хүн амжилтанд хүрнэ гэдэг боломжгүй зүйл юм.

    Харилцааны соёл гэж юу вэ? Бид өдөр бүр ямар нэгэн байдлаар ярьж, хэлэлцэж байдаг. Үүнийг харилцаа гэдэг. Гэхдээ хүмүүстэй харилцахдаа муу муухай үг хэллэг хэрэглэж, доромжилж , бүдүүлэг, дээрэнгүй байх юм бол тэр хүн ямар ч харилцааны соёлгүй байна гэсэн үг юм. Хүмүүстэй ярьж, хэлэлцэж байх үедээ сайхан инээмсэглэл тодруулан, зөв боловсон харьцах юм бол тэр нь харилцааны соёл болно.

    Ямар ч үед хүн хүнтэйгээ харилцахдаа харилцааны соёл гэх энэ зүйлийг баримтлах хэрэгтэй. Хүн хаана ч явсан харилцааны соёлтой байвал хүрээлж буй хүн болон нийгэм нь тэр хүнийг хүндэлж, хайрлах болно. Нэг ёсондоо амжилтын эх үүсвэрээ олж авч байна гэсэн үг.

    Амжилт бол өөрийгөө хүндлэх хүндлэл, амьдралаас илүү их аз жаргал, сэтгэл хангалуун байдлыг илрүүлэх алтан түлхүүр, хайртай хүмүүстээ улам их зүйлээр туслах боломжийг олгодог алтан хаалга юм. Хүн болгон амжилтанд хүрэхийг хүсдэг. Хүн болгон амьдралаас сайн сайхан бүхнийг авахыг хүсдэг. Энэ амжилтандаа хүрэх эхний алхам нь харилцааны соёл юм.

     Хүмүүстэй найрсаг  харьцаж байх хэрэгтэй. Зожиг, бүдүүлэг, дээрэнгүй, муухан зан харьцаатай хүнээс амжилт үргэлж зугтдаг.

    Амжилтанд хүрч шилдэг удирдагч болсон хүн алдар нэрийг олсон гэж бусад хүнтэй хэзээ ч буруу харьцдаггүй. Харин бүр илүүгээр бусад хүнийг хүндлэн дээдэлдэг. Үүний жишээг дурдвал:

    Дэлхийн тавилгын компаниудын хаан болох “Айке” компаны захирал Ингвар Кампрад нь Европын баячуудын жагсаалтыг тэргүүлсэн тэрбумтан юм. Түүний хөрөнгө нь 31 тэрбум.ам доллар үнэлэгддэг. Гэхдээ ихэнх хүмүүс Ингварыг хамгийн ядуу тэрбумтан гэдэг. Ингвар эд хөрөнгийг юман чинээ боддогүй. Түүний хувьд эд хөрөнгө бол бизнесээ хөгжүүлэх хэрэгсэл юм. Тэрээр дэлхийн тэргүүн баян мөртлөө эд хөрөнгөдөө бардаж, тансагладаггүй. Бусад жирийн амьдралтай хүмүүсийн адилаар хамгийн хямдхан бүхнийг сонгон хэрэглэдэг байжээ. Ингвараас яагаад ингэдэг тухай асуухад “Өөрөө тансаглачихаад ажилтнууддаа аялаж, амрахдаа аль болох хямдханыг нь сонгоорой гэж хэлэх нь эвгүй шүү дээ. Удирдагч хүн бусдадаа үлгэр дуурайлал болох ёстой" гэж хариулсан байдаг.

    Үүнээс үзэхэд ямар ч хүн алдрын оргилд хүрсэн байсан бусад хүмүүстэй сайхнаар харьцаж, бусдад үлгэр дуурайл болох ёстой гэдгийг Ингвар бүрэн ухаарсан учраас амжилтанд төвөггүй хүрч чадсан юм.

    Хүний амжилтын гол үүсвэр нь мөнгө биш харин итгэл зүтгэл, харилцааны соёл юм. Бид бусдыг хүндэлснээр бүсдаар өөрийгөө хүндлүүлэх болно. Энэ хүндлэлийг олж авахын тулд өөрийн зан харьцаанаас эхлэх ёстой. Зөв харьцаа гэдэг харилцааны соёлын нэг илрэл юм.

    Өөртөө тавьсан зорилгоосоо илүүтэйгээр зүтгэж чадвал амжилт гэдэг зүйл бидний өмнөхөн байдаг. Тиймээс амжилтандаа хүрье гэвэл хамгийн түрүүнд төлөвлөгөө зохиож, дараа нь харилцаандаа анхаарах хэрэгтэй. Үүнийг дагаж чадвал амжилтанд хүрэх нь нүд эрмэхийн зуур бүтэх хэрэг юм.

  Ингээд үзэхэд амжилтын үндэс харилцааны соёл дээр оршин тогтнодог гэдгийг дахин сануулъя.

Мэдээллийн технологи миний амьдралд

Би бол азтай хүн төрөлхтний нэг төлөөлөгч.  Учир нь би шинжлэх ухаан техник технологийн эрин зуун болох XXI-р зуунд амьдарч байна. Үүний нэгэн тод жишээ нь бидний эдэлж хэрэглэж буй тоног төхөөрөмж, техник технологи гэрчлэх буй за.

Бид техник технологи гэх зүйлийг 10 жилийн өмнө гэхэд ховорхон мэддэг байсан ч  энэ зүйл миний эргэн тойронд  маш хурдацтайгаар хөгжиж байгаа нь илт байгаа юм. Би л гэхэд УБ хотод өсч торнисон ч компьютер гэх зүйлтэй анх 6-р ангидаа л танилцаж байсан юм. Компьютер гэж юу болох, бид түүнийг яаж юунд хэрхэн ашиглах талаар ямарч ойлголт мэдэгдэхүүнгүй байсан юм. Ингээд сургуульд мэдээлэл зүйн хичээл орж эхэлснээр би анхны ойлголтыг авч цааш өөрөө хүсэл сонирхлоороо илүү судалснаар дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж чадсан юм. Миний мэдэж ойлгосноор мэдээллийн технологи гэдэг яг л цэцэг сайн ургаж үржихтэй адил аа. Цэцгийн бүтцүүд нь навч, дэлбээ, цоморлиг гэх мэт байдагтай адил, мэдээллийн технологийн гол бүрэлдэхүүнд нь интэрнет, гар утас, компьютер, радио, зурагт, сансар огторгуйн станцууд зэрэг орно. Бидний өдөр тутмын цахилгаан хэрэгслээр дамжуулж авдаг мэдээлэл бүгд багтана. Үүнээс  өөрийнхөө хамгийн сайн мэдэх мэдээллийн технологийн үнэт нээлт болсон гар утас, компьютер, интернет  миний болоод бидний амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар бичье.

Хүч тэнцвэргүй тулаанд ялалт байгуулсан тухай баярт мэдээг хүргэхээр нэгэн цэрэг асар урт замыг туулан гүйж, “Бид ялсан” гэж хэлээд үхэдхийн унадаг. Тэр үйл явдлаас үүдэж Марафон гүйлт үүссэн гэж хаа нэгтээ сонсож байсан юм. XXI-р зуунд амьдарч байгаа бид яаралтай мэдээг өөр хоорондоо дамжуулахын тулд бахардаж унатлаа гүйх хэрэггүй болчихжээ. Гэртээ сууж байгаад дэлхийн нөгөө өнцөгт байгаа хүнтэй ярилцаж, хэрэгтэй мэдээллээ солилцох боломжтой. Энэ бол гар утас. Орчин цагийн хүмүүсийг гар утасгүйгээр төсөөлөхийн аргагүй. Жирийн иргэнээс эхлээд төрийн тэргүүнээ хүртэл амины, албаны бүх л ажлаа “холыг ойртуулж, хоёрыг уулзуулдаг” энэ жижигхэн шидэтний тусламжтай гүйцэлдүүлж байна. Гар утсаараа бид зөвхөн ярьж, мессеж бичдэг байсан үе ард хоцорчээ. Гар утаснаасаа интернэтээр аялж, телевиз үзэж, видео дуудлага хийж, сүүлийн үеийн мэдээллүүдийг тогтмол цагт өгдөг нэмэлт үйлчилгээнд хамрагдаж, утаснаасаа дансаа шалгаж, шилжүүлэг хийж болдог болчихжээ. Хэрвээ бид эдгээр үйлчилгээнүүдийг биеэрээ очиж авдаг байсан бол хичнээн их цаг хугацааг алдах байсан бол??? Жишээ нь та мобайл банк үйлчилгээнд нэгдээгүй бол заавал банк явах шаардлагатай болно. Цалин буудаг өдрөө хэн нэгнээс цалин орсон байна уу ? үгүй юу? гэж царайчилж асуух хэрэггүй. Ажил ихтай, цаг завгүй үедээ хэн нэгэнд мөнгө шилжүүлэх гэж банк дээр дараалалд зогсож, теллер бүсгүйг удаан хөдөлгөөнтэй гэж дотроо бухимдаж зогсох шаардлагагүй. Гар утаснаасаа интернэтэд холбогдож хамгийн энгийн ч гэсэн бидний амьдралын хэв маягийн салшгүй нэг хэсэг болсон И-мэйлээ шалгаж, чаталж, дуртай вэб хуудсаараа зочилж, шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй авч, Монголынхоо төдийгүй Дэлхийн мэдээллээс хоцрохгүй байх боломжтой болсон.

Жил ирэх тусам л мэдээллийн технологи нь хөгжиж нийгмийн амьдралд маш үнэтэй хувь нэмрээ оруулж бидний амьдралын нэг салшгүй хэсэг болж өгдөг. Орчин үеийн хүн бүрийн хэрэглэх зайлшгүй шаардлагатай мэдээлэл технологийн нэг зүйл бол яах аргагүй компьютер бөгөөд бүр цаашлаад интэрнет юм. Нэг үе мода монголоор дуусдаг гэж ярьдаг байсан. Бид мэдрэмжгүй дээ, эсвэл тэнэгтээ, мода ойлгох чадваргүйдээ, стил имижийг ойшоодоггүй дээ, хоцрогдсон бүдүүлэгтээ энэ үгний эзэд болоогүй. Харин мэдээллийг хамгийн сүүлд авдаг байсан болохоор л тэр. Бид Орос монгол хоёрхон телевизийн суваг үзээд радио сонсож, цөөн хэдэн сонин уншиж хогтой хоггүй бүх мэдээллийг хоцорч авдаг байсан. Гэтэл одоо интернэтийн буянаар гэрээсээ гарахгүй хэл сурч, ажил хийж мөнгөтэй болж, цахим ертөнцөд өөрийн гэсэн орон зайг бий болгож, найз нөхөдтэй болж , онлайн дэлгүүр хэсэж, заавал номын санд сууж шарлаж муудсан хуудас эргүүлэх гэж гараа шүлсдэж ном унших шаардлагагүй болсон. Hi5-аар дамжуулан найз нөхдийн хүрээгээ тэлж, блогпост дээр  үзэл бодлоо илэрхийлж, Google, Yahoo ашиглан хэрэгтэй мэдээллээ хайж, интернэтээр татварын тайлангаа илгээж, бичиг цаас тэвэрч замын түгжрэлд орохгүйгээр ажлаа амжуулах, тэр ч бүү хэл хайр сэтгэлээ хүртэл интернэт ашиглан илчлэх болсон. Энэ бүхнээс харахад интернэтийг ашиглаж өөрийгөө хөгжүүлж, улс орныхоо ирээдүйг илүү гэгээлэг сайхан болгохын тулд залуус бид илүү их хичээж, өөрсдийгөө дайчлах шаардлагатай. Бидэнд  өмнөх үе минь цаг хугацаа, хөдөлмөрийг минь хэмнэх техник технологийг бүтээгээд бэлдээд өгчихсөн байхад жаахан л цаг, ухаан, бас хичээл зүтгэл гарган түүнийг сурч эзэмших хэрэгтэй.

Ер нь “Хүн байгалийн оюун ухаант амьтан“ гэсэн тодорхойлолтыг хүн судлаачид өгдөг шүү дээ. Энэ нь бидний  амьтнаас ялгагдах ганц онцлог юм. Үүний нэг тод жишээ бол бид бол хүслийнхээ хэмжээ хязгаар хүртэл болон өөрсдөд байгаа ухаанаа ашиглан юу хүссэнээ бүтээж түүнийгээ ашиглан хэрэглэж чаддагаар нь илэрдэг. Энд нь хүн төрөлхтний бүтээсэн том нээлтүүдийн нэг мэдээллийн технологи хөгжсөн салбарууд юм. Одоо миний амьдралд компьютер цаашлаад интэрнэтгүй бол хэцүүхэн санагдаж эхэлдэг болсон. Анх компьютер гэдэг зүйлийг хараад гайхан задалж үзэхийг хүсдэг байлаа, тэгтэл нэг өдөр багшийнхаа ачаар үзсэн. Тэгээд компьютер болгонд байх ёстой “Hard disc” гэдэг зүйл жижигхэн байж маш их зүйл агуулах боломжтой яг л хүний тархи шиг бөгөөд компьютерийн тархи гэдгийг ойлгон үзэхэд их хачирхалтай байсан. Бид мэдээлэлтэй өрсөлдөж, мэдээллийг эзэмшихгүй бол мэдээллийн технологи гэдэг зүйл биднийг хүлээхгүй, яг л харван өнгөрөх од шиг. Иймээс надад интэрнет гэдэг бол миний хувьд оршин тогтохуйн нэг үндэс. Интэрнетэд ороод л суухад өөрийн хүссэн мэдээллээ шууд үзэж түүнийгээ боловсруулан татан авч болно. Цаашлаад гадаадад байгаа ах эгч нартайгаа холбогдох, шаардлагатай ажлын материалийг e-mail хаягаар хэн хүнд явуулах, бид толгойгоо ажлуулаад интэрнетээр мөнгө олж болох ч ажил хийж болох зэрэг амьдралын чухал зүйлийг хялбарчилж өгсөн мэдээллийн шинэ үйл явцын нэг юм. Энэ нь бидний амьдралын үнэт зүйлийн нэг болсон мэдээллийн технологи юм. Мэдээллийн технологигүйгээр чих дүлий, нүд сохор, хамар битүүтэй адил.

Эцэст нь хэлэхэд дэлхий ертөнц улам бүр даяарчлагдаж, мэдээллийн технологи хурдацтай хөгжиж, та бидний өдөр тутмын амьдралын хэв маягийг ихээр өөрчлөх болсон өнөө үед хамгийн хурцаар тавигдаж буй асуудал бол ХҮНИЙ ХӨГЖЛИЙН АСУУДАЛ. “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэдэгчлэн хүүхэд залуус бидэнд зөв хүн болж төлөвших, нийгэмд зөв амьдрахын тулд бидэнд зориулсан мэдээлэл хүртээмжтэй байж, бидний нийгэм дэх мэдээллийн хэрэглээ зөв байх ёстой гэж үзэж байна. Мэдээж энэ бүхэнтэй мэдээллийн технологийн хэрэглээ, ашиглалтын асуудал шууд холбоотой. Иймээс бид мэдээллийн технологийг өөрсдийн 2 дахь  гэр бүлээ хэмээн авч үзвэл их ойр байна. Бидний төлөө бид ч 2 дахь гэр бүлээ улам цааш өргөжүүлж чаддаг болно.Бид ирээдүйд мэдээлэл технологийн нэг бүрэлдэхүүн болох цаг ирнэ. Иймээс бид хоцрохгүй хөл нийлүүлэн алхах замдаа урагшлая.

Мэдээллийн технологи миний амьдралын үнэт зүйл...

Мэдээллийн технологи  миний амьдралын баталгаа....   /1008 үг/

 

 

(Нийт: 5)